
Соёлт хүн төрөлхтнийг фашизм, нацизмын дарангуйллаас чөлөөлсөн Аугаа их эх орны дайны баярын мэнд хүргэе.
Энэ дайн, энэ ялалт өдгөө туурга тусгаар Монгол Улсад туйлын их хамаатай билээ. Дайны дараа Ялтын гэрээгээр Монгол Улсыг тусгаар байлгахыг зөвшөөрүүлж чадсан нь өнөөгийн Монгол орныг бий болгосон билээ.
Хэн ч, юу ч мартагдаагүй. Мартах ёсгүй юм. Ахмад дайчид, дайнд оролцож явсан хүмүүс та нартаа чин сэтгэлээсээ баярын мэнд хүргэе!
“Гараг” сайтын редакци