
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
11:00 цагт Өнөөдөр буюу ялалтын баярын өдөр БХЯ, ЗХЖШ болон ОХУ, Казакстан, Беларусь улсын Элчин сайдууд 11.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө
11:30 цагт Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
14:00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг шууд нэвтрүүлгээр иргэдэд хүргэх боломжийг олгох юм. Шууд нэвтрүүлэг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар дамжин иргэдэд хүрнэ. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах юм байна.
16:00 цагт Москва хотын ёслолын жагсаалыг шууд дамжуулна.
19:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "День победы" хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.