
Г.Цэнд-Аюуш

Д.Нацагдорж "Хойчийг залгамжлах багачуудын холбоо"-г санаа сэтгэл нийлсэн нөхдийн хамт 1925 онд байгуулж манай улсын анхны хүүхдийн байгууллагын суурийг тавьсан юм. Харин өнөөдөр Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж , уран зургийн галерейд хүүхдийн уран зургийн үзэсгэлэн гаргасан байна.