Суугаа ажил хүний насыг богиносгодог

Суугаа ажил хүний эрүүл мэндэд чимээгүйгээр заналхийлэгч дайсан гэж хэлж болох юм. Ингээд хүний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг таван шалтгааныг хүргэж байна. 

1. Таны тархийг ямар нэгэн юмнаас зайлсхийх болон айх мэдрэмжээр дүүргэнэ

Австралийн судлаачид судалгаанд оролцсон эрчүүдийг өдөрт 6 цагаас дээш суугаа байдалтай байлгахад тэдний 90%-д нь сэтгэл санааны зовнил илэрчээ. Ядарч туйлдсан, найдваргүй болсон мэт мэдрэмжүүд ар араасаа төрж байгааг судалгаанд оролцогчид мэдээлжээ.

2.  Хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг

Германы мета-судалгааны хүрээлэнгээс гаргасан дүгнэлтээс харахад өдөрт урт хугацаагаар суудаг хүмүүс энгийн хэвшилтэй хүнтэй харьцуулахад ходоодны хорт хавдар тусах магадлал 24 хувиар өндөр байжээ. Хэр их цагаар амралтгүй сууна төдий чинээ ходоодны хорт хавдар үүсэх магадлалыг өсгөдөг байна.

Мөн удаан сууснаас болж таргалвал Д витамины дутагдалд ордог. Энэ нь мөн л хорт хавдар үүсэх нөхцөл болдог.

3. Цусан дах сахарын хэмжээ ихсэнэ

Шинэ Зеландын судлаачдын тогтоосноор 9 цагийн турш тасралтгүй суух нь хүмүүсийн биен дахь инсулин болон глюкозын түвшинг өндөр түвшинд аваачдаг гэж гарчээ. Цусан дахь саахарын түвшин өндөр байх нь таны диабеттай болох аюулыг дагуулж байдаг.

4. Цус өтгөрнө

Удаан хугацаагаар суугаа ажил хийдэг жолооч болон бусад хөдөлгөөн хорьсон ажил хийдэг хүмүүсийн цусны өтгөрөл жирийн хүмүүстэй харьцуулахад 28 хувиар өндөр байдаг байна.

5.  Таныг нурууны өвчтэй болгоно

Дөрвөн цагаас урт хугацаагаар суух нь таны нурууг шууд гэмтээх аюултай.  Удаан хугацааны суулт нь нурууны ясанд гажилт өгдөг.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.