Наранбаатар агсны нэрэмжит шагнал гардуулжээ

    Г.Цэнд-Аюуш

Хараат бус, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, нийтлэл, нэвтрүүлгээрээ мөнхөрсөн сэтгүүлч С.Наранбаатар агсны нэрэмжит "Наранбаатар санг" байгуулсан билээ.  Энэ сангаар дамжуулан  мэргэжлээрээ ирээдүйтэй, хичээл зүтгэлтэй ажиллаж,   суралцаж байгаа оюутан залуусыг дэмжих, тэдэнд оюуны болон, эд материалын хөрөнгө оруулалтыг хийх санаачлагын хүрээнд “шилдэг сэтгүүл зүйн бүтээл” шалгаруулах  уралдааныг зарладаг уламжлалтай болоод байгаа юм.

Энэхүү уралдааны хүрээнд өчигдөр “Шилдэг сэтгүүл зүйн бүтээл”-үүдийг шалгаруулсан байна. Тус уралдаанд Ийгль телевизийн “Нууцын эсрэг” нэвтрүүлэг тэргүүн байр эзэлжээ. “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр...” цуврал сурвалжлагаар хоёрдугаар байрын шагнал хүртлээ. Гуравдугаар байрт МҮОНР-ын уран бүтээлчдийн “Малчид мал төллөхөөс айж байна”цуврал нэвтрүүлэг тус тус шалгарсан байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.