
Д.БЭХИ

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) Хятадын Construction Bank Corporation (CCB) хоёр нийлж Оросын компаниудад зээл олгох хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан байгуулснаа зарлалаа. Энэхүү шинэ механизмын тусламжтайгаар Хятадын банкнаас ойролцоогоор 20-25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 2-3 жилийн хугацаанд Оросод орж ирэх боломжтой гэж албан ёсны төлөөлөгч нь хэвлэлд өгсөн ярилцлагадааа дурджээ.
Хэлэлцээнд өнөөдөр В.Путин ерөнхийлөгч Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа үзэглэнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (2)