Хуурамч паспорт ашиглан хил нэвтрэхээр завджээ

    Г.Цэнд-Аюуш

Дорноговь аймгийн Замын-Үүд автозамын бооомтын чиглэлээр БНХАУ-ын дөрвөн иргэн хуурамч паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ. Уг дөрвөн иргэнийг өнгөрөгч онд Монгол Улсаас албадан гаргаж байжээ. Хилийн харуулуудын сонор сэрэмж, хараа хяналт сайн байж үйлдэл дээр нь барьж авсан байна. Мөн энэ зөрчлийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нарийвчлан шалгаж байгаа аж. Сүүлийн үед ийм зөрчил нэмэгдэж байгаа тул хилийн боомтуудад ажиллаж байгаа шалгагч нартаа ИХШХЕГ-аас сэрэмжлүүлэг өгсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.