Альцгеймерийн өвчнөөс ногоон цай, хөдөлгөөн хоёр аварна

Д.БЭХИ

Миссуригийн их сургуулийн эрдэмтэд альцгеймерийн өвчний шинж тэмдэгтэй  туршилтын хулгануудад өгсөн усан дээр ногоон цайнд байдаг эпигаллокатехин - 3 - галлат (EGCG)-ыг нэмж өгчээ. Үүнээс гадна тэдний хөдөлгөөнийг нэмж эргэдэг дугуйнд гүйлгэхэд өвчний шинж тэмдэг эрс буурч байсныг тогтоосон байна.

Альцгеймерийн өвчний үед тархинд бета-амилод гэх цагаан эд бөөгнөрснөөс ой санамжаа алдах, болж байгаа үйл явцад сэтгэлийн хөдөлгөөнгүй хандах, салга болох шинж тэмдэг тэмдэг илэрдэг юм.

Эрдэмтэд тэдний энэхүү судалгаа настай хүмүүст  хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Зөвхөн ногоон цай ууж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлбэл та зөнөлтийн өвчин гэгддэг энэхүү аймшигт өвчнөөс ангид байж чадах нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.