
Г.Цэнд-Аюуш
Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, зөв хоололтыг эрхэмлэдэг бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу? Хоол идсэний дараа доор бичсэн гурван зүйлийг хэзээ ч битгий хийгээрэй гэж зөвлөж байна.
Унтах

Хоол идсэний дараа хэвтэж, унтах нь хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Яагаад гэвэл таныг унтаж байх үед ходоод хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болдог. Тиймээс орой бүр хоол идээд унтчихдаг зуршилтай хүмүүс ходоодны ямар нэгэн асуудалтай байдаг байна.
Сэлэх

Хоол идсэний дараа цус ходоодонд очиж хоол боловсуурлах эрхтэнд чухал нөлөө үзүүлдэг байна. Энэ үед усанд сэлвэл таны биед цусны урсгал нэмэгдэж таны бие стрессдэж эхэлнэ. Иймээс хоол идсэний дараа усанд сэлэх хэрэггүй.
Жимс идэх

Хүмүүс ихэнхдээ хоолны дараа ямар нэгэн жимс, десерт идэх зуршилтай байдаг. Харин хоолны дараа идсэн жимсийг ходоод урт хугацааны турш хадгалах хэрэгтэй болдог . Үүнээс болж таны биед хорт бодис хуримтлагдаж эхэлдэг байна. Тиймээс жимсийг аль болох хоол идэхийн өмнө болон 2 цагийн дараа идэж байх хэрэгтэй юм. Гэхдээ хоол идээгүй үед жимс идэх нь ходоодонд ямар ч асуудал үүсгэдэггүй ажээ.