
Г.Цэнд-Аюуш
Ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн прокурорын газраас санаачлан тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Уг төлөвлөгөөний дагуу хорих 403 дугаар ангид ял эдэлж байгаа бичиг үсэг мэдэхгүй 5 ялтанд бичиг үсэгтэй болгох зорилгоор аймгийн Боловсролын газартай хамтран ажиллах санал хүргүүлжээ. Боловсролын газар энэхүү саналыг нь хүлээн авч Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нараар ялтануудад хичээл заахаар болжээ. Ялтнууд хоригдож байх хугацаандаа бичиг үсэгтэй болохоор шамдаж байгаа юм байна.