
Г.Цэнд-Аюуш

Нийслэл, дүүргийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд өнөөдөр 09:00 цагт Улсын Драмын Эрдмийн театртын байранд амжилттай болж өнгөрлөө. УДЭТ, Чингэлтэй дүүргийн Ч.Цогтбаяр захирагчтай Алтан гадас одонт 1 дүгээр зэрэглэлийн гал унтраах 10 дугаар ангийн хамт олонтой хамтран ажилласан байна. Энэхүү сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, байгууллагын "Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг” шинэчлэн боловсруулах , гамшиг аюул, ослын үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилгоожуулах мэдлэг, дадлага чадварыг нэмэгдүүлэх, сургалт үзвэр, үйлчилгээний байгууллагад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулийн арга хэмжээг зохион байгуулжээ.