
Г.Цэнд-Аюуш

"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг болох "Asia's got talent" шоунд оролцож байгаа билээ. Тэд өнгөрсөн долоо хоногт шилдэг есөн оролцогчдийн нэг болсон юм. Харин өнөөдөр тус шоуны эцсийн шатны шалгаруулалт болох юм байна. Мөн тэмцээний ялагч 100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхийг авах юм.