
Г.Цэнд-Аюуш
Та бүхэндээ гэрийн нөхцөлд арьсаа, өнгөлөг, толигор, өө сэвгүй болгох зөвлөгөөг хүргэж байна. Гоо сайхан, спа-д орох цаг зав өдөр болгон гараад байдаггүй учраас энэхүү аргыг хэрэглэж цаг,мөнгөө хэмнэж толигор сайхан арьстай болох боломжтой боллоо.
1. Нүүрний иллэг
Нүүрний иллэг нь ямар ч төрлийн арьс чангаруулагч маскнаас илүү үр дүн үзүүлдэг. Та хурууныхаа өндгөөр нүд хацараа тойруулах маягаар илж, илэх болгондоо арьсаа 2 тийш нь бага зэрэг татаж, чангалах маягаар иллэг хийж байгаарай. Хурууны өндгөөр массажийг өдөрт нэг удаа 5-10 минут л хийсэн байхад та арьсаа унжихаас айх хэрэггүй.
2.Гүн цэвэрлэгч маск бэлтгэх
Таньд ердөө шинэхэн гоньдны навч, хагас аяга сүү, 1 хоолны халбага зуун настын шүүс байхад л хангалттай. Эдгээрийг нийлүүлж өтгөн болтол нь хутгаад нүүрэндээ 2 орчим минут тавиад бүлээн усаар угаана. Энэхүү маск нь арьсыг зөөлрүүлж, дээд зэргээр цэвэрлэнэ.
3.Арьс сэргээгч маск
Арьс тань өнгөө алдаад, хуурайшаад байвал 1 ширхэг өндөгний цагаан, 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балийг сайтар жижиглэсэн гааны навчтай холиод нүүрэндээ 15 минут тавиад халуун бүлээн усаар угаана. Энэ нь арьсыг өнгөлөг болгохоос гадна гүн чийгшүүлнэ.
4.Арьс залуужуулах маск
Энэ бол хамгийн өртөг багатай үр дүн сайтай маск юм. Зөгийн балийг овъёосны гурилтай хутгаж бага зэрэг усаар шингэлж зуураад нүүрэндээ тавина. Мөн 10 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ нь таны арьсыг гэрэлтүүлж, залуужуулаад зогсохгүй нүхжилт агшааана.
5.Өндөг
Өндөгний цагаан уурганд хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хутгаад маск бэлдэж болно. Ингэхэд таны үхэжсэн арьс унаж сэргэх болно.