Монгол улсын уулын спортын мастер Д.Отгонхүү шинэ рекорд тогтоожээ

Манай улсын шилдэг залуу уулчин Д.Отгонхүү Европ тивийн ноён оргил Эльбруст хоёр дахь удаагаа амжилттай гарчээ. Мөн Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан “Европ тивд үүнээс дээш гүйх газаргүй” уриатай “Redfox Elbrus race” нэртэй Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцсон байна. Skyrunning буюу уулын гүйлтийн уралдааны босоо нэг км-ийн ангилалд оролцож, Монгол Улсынхаа рекордыг эвдэж, 58.52 минутаар шинэчлэн тогтоож, 35 дугаар байрт оржээ. Нэг км босоо ангилал гэдэг нь далайн  түвшнээс дээш 1000 метрт буюу нэг км өндөрлөгт нийт таван км зам туулдаг юм байна. Тэмцээнд нийт 18 орны 311 тамирчин оролцжээ.  Д.Отгонхүү  энэ ангилалдаа Монголын рекордыг анх 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр 1:01:54 цагаар тогтоож байжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.