

Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан - Ботаник орчмын авто замыг 5 дугаар сарын 08-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Иймээс иргэд зам түр хаах хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцох юм байна.