
Г.Цэнд-Аюуш
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна "Тоёото приус" маркийн автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч 27 настай эмэгтэй Б гадны нөлөөтэй амь насаа алдсан байсан байна. Б-гийн цогцосыг уг машины тээшинд нуусан байжээ. Энэхүү хэргийн сэжигтнээр Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г-г шалгаж байгаа юм байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.