

Өчигдөр буюу тавдугаар сарын 5 нд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна талбайд зогсож байгаа тоёото приус маркын автомашины тээшинд хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийн алба хаагчид шуурхай очиж шалгахад гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэй хүний цогцос байжээ.Уг хэргийг нягтлан шалгахад Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай эмэгтэй Б-ийн цогцос мөн болохыг тогтоожээ.Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг баривчлан саатуулжээ.
Сэтгэгдэл (2)