“ХҮҮХДИЙН БАЯР”-ЫГ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ТЭМДЭГЛЭНЭ

5 сарын 30, 31-нд Хүй долоон худаг хүүхэд багачуудын хөлд дарагдах юм байна. Учир нь Монгол наадам цогцолбор “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд маань нийслэл хотдоо тоотой хэдэн тоглоомын газраа өдөржин дугаарлаад орой нь харьдаг уламжлал манайд тогтоод нилээд  хэдэн жилийн нүүрийг үзэж байна.

Тиймээс баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, машин тэрэгнээс хол айх айдасгүй тоглож наадах нөхцөлөөр нь хангаж өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. 5 дугаар сарын 30, 31-ны өдрүүдэд багачууддаа зориулж Хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчдийн цуглаан зэрэг тэмцээн уралдаан, арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Бяцхан хүүхдүүдэд зориулсан зориулалтын тоглоомууд ажиллахаас гадна амттаны худалдаа эрхэлдэг бүхий л байгууллагын хямдралтай үзэсгэлэн баярын өдрүүдэд гарах юм байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ОЧИХГҮЙ ЯВАХГҮЙ (202.179.28.120)
    ХҮҮХДҮҮДИЙГ ХАВАРЫН ХАР ШОРООНД ХУТГАЖ ЯААХ ГЭЭВ . ТЭНД ЧИНЬ ХОГ ШОРОО БОЛОН ХОТЫН БҮХ Л МУУХАЙ ЮМ ЦУГЛАНА ДАА .
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • aagii (124.158.77.5)
    Дэмжиж байна.
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • aagii (124.158.77.5)
    үүхдэд зориулсан үйлчилгээний бүх газрууд ажиллах нь ойлгомжтой гэхдээ Хүй 7 худагт зайтай газар нийтийн тээвэр сайн явах биз дэмжиж байна харин олон нийт хогоо ил задгай хаяхгүй ил задгүй бие засахгүй байх талаар айл гэр бүл хүн болгон хичээх хэрэгтэй
    2015 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (183.81.169.22)
    Yaduu orond usuj bga huuhduud hoorhii. Ochih gazar hobor. Africaas arai deer yumda
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • ovoo geh uu dee (123.121.214.44)
    Manaih tani hediidee amitnii hureelen baiguulchihsan yum bol he he. Denduu tomdson ner arai bish baigaa daa. Yamar unaagaar uilchleh yum bol doo?! Ug sanaa ni zov yum daa.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • ovoo geh uu dee (123.121.214.44)
    Manaih tani hediidee amitnii hureelen baiguulchihsan yum bol he he. Denduu tomdson ner arai bish baigaa daa. Yamar unaagaar uilchleh yum bol doo?! Ug sanaa ni zov yum daa.
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (202.21.120.242)
    хүүхдэд зориулсан үйлчилгээний бүх газрууд ажиллах нь ойлгомжтой гэхдээ Хүй 7 худагт зайтай газар нийтийн тээвэр сайн явах биз дэмжиж байна харин олон нийт хогоо ил задгай хаяхгүй ил задгүй бие засахгүй байх талаар айл гэр бүл хүн болгон хичээх хэрэгтэй
    2015 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.20.96)
    Нийтийн тээврээр үйлчлэх үү?
    2015 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (27.123.214.123)
    Зөв шүү зөв
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.235.74)
    Дэмжиж байна.
    2015 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.121)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 06 | Хариулах