

Дөрөвхөн настай охины аминд хүрсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Т.Цогт болон түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газраас тус хэргийг шалгаж, Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хянуулахаар шилжүүлсэн байна.Харин Прокурорын газар хэргийг 14 хоногийн хугацаанд хянаж дуусаад, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх рүү шилжүүлжээ. Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр товлогдохоор болсон байна. “Ээж бүхний дуу хоолой ТББ”-аас дөрөвхөн настай охиноо хөнөөсөн Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтээ Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хүргүүлжээ.
Сэтгэгдэл (8)