
Г.Цэнд-Аюуш

Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн хоёр томоохон төсөл хэрэгжсэн. Энэ удаад 59.9 сая ам долларын санхүүжилт бүхий “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 7.7 км замыг сайжруулах, Энхтайваны гүүрний өргөтгөл, автобусны 14 км шугамын барилгын ажил, 14 км дэд бүтцийг сайжруулах, Автобусны байршил тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэх зэрэг ажил хийгдэх юм. Төслийн удирдлага, зураг төсөл, институцийн хөгжил зэрэг ажлыг Азийн хөгжлийн банкны 59.9 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээл, Дэлхийн байгаль орчны байгууллагын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгөөр хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл (2)