БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди энэ сарын 16-18-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн  Налендра Модигийн манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Энэтхэг улстай  дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байгаа юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнх юм байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.