НИЙСЛЭЛИЙН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

Иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженерийн хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг  цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Иргэдийн санал гомдлыг www.310005.mn  хаягаар хүлээн авч,  хэрхэн шийдвэрлэснийг утсаар болон цахимаар эргэн мэдээлэх юм. 
Цахим хаяг 2015 оны 04-р сарын 30-наас эхлэн ажиллаж байгаа бөгөөд 310005, 76111005 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг давхар  авч байна. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.