МОНГОЛЫН ДААМЧИД 17 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Узбекстан улсын Ташкент хотноо болж байгаа 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай даамчид 17 алтан медаль хүртээд байна.
Энэ удаагийн тавийн АШТ-д манай улсаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчид 17 алт, 21 мөнгө, 23 хүрэл буюу нийт 61 медаль авсан амжилтаар багийн дүнгээр Узбекстан (31+24+22), Казахстан (19+13+22)-ы дараа гуравдугаар байрт бичигдээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.