
Нүүр будалтын хамгийн гол зүйл нь зөв хэсгээ тодруулж, зөв хэсгээ сүүдэрлүүлж бүдэгрүүлэхэд оршдог. Ялангуяа ихэнх монгол эмэгтэйчүүдийн шанаа өргөн, нүд жартгар байдаг. Тиймээс өөрийн нүүрний хэлбэрт тохирсон будалт хийх нь чухал юм.
1. Будгийн хэрэгслээ зөв сонгох
Багс хэрэглэж заншаарай. Энэ нь будалтыг натурал бөгөөд цэвэрхэн харагдуулахад хамгийн чухал үүрэгтэй юм. Сүүдэрлэх аргын тусламжтайгаар нүүрийг нарийхан харагдуулахад ташуу ирмэгтэй хацар өнгөлөгчний багс болон нүдний хөвсгөр багс байх хэрэгтэй.
2. Зөв өнгөө сонгох
Бүүдгэр бор /matte brown/ өнгө болон, борлуулагч / bronzer/ ийм будалтад хамгийн сонгодог сонголт нь болдог. Гялтгар будаг хэрэглэх хэрэггүй.
3. Хамраа өндөрсгөх
Хамраа өндөрсгөх нь будалтын чухал хэсгүүдийн нэг юм. Нүдний хөвсгөр багсандаа бүүдгэр бор будгаа түрхээд хамрын хоёр хажуу талд түрхэж өгөөрэй. Хамрынхаа нурууг цайвар өнгөөр бага зэрэг будах эсвэл зориулалтын хамар өндөрсгөгчөөр зурж өгч болно. Ер нь бол хамраа илүү өндөр бөгөөд нарийхан харагдуулах хэрэгтэй.
4. Тодруулагч / highlighter /
Зөв хэсгүүдээ тодруулснаар огт өөр харагдах ба нүүр будалтын хувьсгал гэж хэлж болно. Арьсныхаа өнгөнөөс арай цайварыг сонгоод дух, хөмсөгний голоор, зовхины яс, нүднийхээ болон, эрүүн доогуураа тодруулаарай.