
Г.Цэнд-Аюуш
Саяхан МУИС-ын 6-р байрны хоёр давхрын нэгэн өрөөнд засвар хийж байсан ажилчид шалны дэр модыг гөнжиж хөшиснөөс болж нэг давхрын таазны шавар нуржээ. Азаар багш, оюутан болон бусад ажилчид гэмтээгүй байна. Сургуулийн захиргаа яааралтай арга хэмжээ авч багш оюутнуудыг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах ажил хийсэн боловч байр савны хүрэлцээ муу байгаа гэнэ. Оюутнуудыг хичээлийн 8 байранд тараан байрлуулсан боловч багш нарыг оруулах газар олдохгүй "Гадаад хэлний танхим"-ын 60 шахам багш гэрээсээ ажилаа хийж байгаа гэнэ. Хаврын шалгалт шүүлэг хаяаанд ирсэн үед оюутнууд багштайгаа уулзах гэж орон сууцны хорооллуудаар гэдэрч яваа сурагтай. Мөнгө хөөж байр савнаасаа хэтэрсэн олон салбар сургууль байгуулж, элсэгчдийн тоог хэтрүүлэн хандивын анги нэрийдлээр мөнгө авч нэмэлт оюутан элсүүлсний балаг гарч байна гэж багш нар халаглаж суух болжээ.