
Г.Цэнд-Аюуш
Виз гаргуулахад хамгийн их тулгамддаг, чирэгдэлтэй хүндрэлтэй асуудлууд дээр өөрчлөлт оруулжээ. Үүнд нэгдүгээрт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн байна. Хоёдугаарт зайлшгүй урилга шаардлагатай виз мэдүүлэгчдийн хүрээг багасгасан. Гуравдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэсэн юм байна. Визны журамд өөрчлөлт орсноор олон давуу талууд бий болсон байна. Жил бүр шалгаруулдаг 100 аж ахуйн нэгжийн эхний 20 аж ахуйн нэгжид ажилладаг иргэдийн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтын оронд тухайн комданийнхаа татварыг тодорхойлолтыг өгч виз мэдүүлэх боломжтой болжээ. Ердийн аялалын визны хувьд урилгагүй байсан ч санхүүгийн чадвараа илтгэх бичиг баримт бүрдүүлэн өгснөөр виз мэдүүлэх боломжтой болсон байна. Өмнө нь урилгагүй бол найман сая, урилгатай бол таван сая төгрөгийг банкнид байршуулах шаардлагатай байсан. Харин одоогийн шинэ журмаар урилгатай эсэхээс үл хамааран таван сая төгрөг байршуулах болсон байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас гаргаж байгаа Visa Finder нь виз мэдүүлэгчид илүү хялбар, богино хугацаанд өөрийн визний төрөл болон бүрдүүлэх материалын жагсаалт зэргийг харахад тус дөхөм болох үүднээс хийгджээ.
Visa Finder нь Монгол иргэдийн голчлон мэдүүлдэг визний төрөл тус бүрээр бүрдүүлэх материалын мэдээллээр хангаж байгаа бөгөөд энд дурдагдаагүй визний төрөл болон бүрдүүлэх бичиг баримттай холбоотой мэдээг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх албаны цахим хуудас болох (www.koreaimmigraion.go.kr) мөн гадаадын иргэдэд зориулсан цахим засаг (www.hikorea.go.kr) дахь визний мэдээлэл(мэдээлэл ⇒ хилээр нэвтрэх/оршин суух заавар ⇒ виз/урих) гэсэн хэсгээс харах боломжтой болжээ.