Гэрэл зурагчдын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал болжээ

    Г.Цэнд-Аюуш

“Монголын гэрэл зургын үүсэл хөгжил, тулгамдсан асуудал”  сэдэвт эрдэм шинжилгээний хурал хууль зүйн үндэсний хүрээлэнд болж өнгөрлөө. Энэхүү хуралыг  гэрэл зурагчдын  нэгдсэн холбоо, оюуны өмчийн газар, шинжлэх ухааны академын түүхийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулжээ. Эрдэм шинжилгээний хуралд  УИХ-ын гишүүн, Монголын гэрэл зургын холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан үг хэлжээ. МУИС-ын Сэтгүүлзүйн танхимын багш, Шинжлэх ухааны доктор Л.Норовсүрэн, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуун, Гэрэл зураг судлаач М.Болд, Баттулга, Очбаяр нар илтгэл тавьсан байна. Монгол улсад гэрэл зураг 1990-ээд оны үед уналтын байдалд орсон ч одоо дахин сэргэж, технологийн дэвшил хурдацтай хөгжиж буйг сайшаасан юм. Шинэ залуу гэрэл зурагчид байгаль, нийгмийн сэдвээр түлхүү дагнах болсон ч мэдээллийн буюу сэтгүүлзүйн гэрэл зургын хөгжил хоцрогдож байгааг шүүмжлэн, хэлэлцсэн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.