
Г.Цэнд-Аюуш
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ням гарагт Катарын Доха хотыг зорьсон шигшээ багийн гурван тамирчин, дасгалжуулагч Б.Баяраа нарыг визний зөрчилтэй хэмээн Дубай руу хил нэвтүүлээгүй саатуулах өрөөнд хорьсон байна. Энэ тухай ОУХМ Д.Хүдэрбулга өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ тамирчид Монгол руу буцахаар болжээ. Ази тивийн АШТ-нд оролцож амжилт үзүүлсэн тамирчид "Рио-2016" олимпд оролцох эрхээ авах байсан юм. Гэвч спорт хороод тамирчдын нэрсийг буруу мэдүүлснээс ийм хэрэг гарсан байна. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Тамирчдад анхаарал хандуулж, Азийн бөхийн холбооны удирдлагуудтай уулзсан байна.