
Өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сард “Монголын мэдээ” сонин болон “Оллоо.мн” сайтад “Сураггүй болсон байлдааны нисэх онгоц “казино” Д.Энхбаатарын гараар оров бололтой” гарчигтай нийтлэл гарч байсан. Энэхүү нийтлэлийг Д.Энхбаатар эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байсан билээ.
Уг мэдэгдэлдээ "Монголын мэдээ" сонин, “Оллоо.мн” сайт (Оллоо.ХХК)-аас болон тус нийтлэлийг бичсэн сэтгүүлчээс нийт 300 сая төгрөг нэхэмжилсэн тухайгаа дурдьдаж байсан. Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд болжээ . Шүүхээс “казино” Д.Энхбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүх хуралд сэтгүүлч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Г.Батбаяр оролцжээ.