

Хятад улс татварын бодлого шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд энэ оны 6 дугаар сараас өргөн хэрэглээний барааны импорт, экспортын татварыг бууруулах юм байна.
Түүнчлэн Duty Free дэлгүүрт борлуулах барааны төрлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаадын жуулчид Хятадад хийсэн худалдан авалтынхаа НӨАТ-ын буцаан авах боломжтой болох юм байна.
Бээжин хотын дэд дарга Чэнь Хун-ы мэдээлснээр НӨАТ-ын буцаан олголт хэрхэн талаар нарийвчлан ярилцаж байгаа ба энэ ондоо багтаан хэрэгжих юм байна. Үүний дагуу жуулчид болон 183 өдрөөс хэтрэхгүй хугацаанд Хятадад байсан гадаадын иргэд худалдан авсан барааныхаа үнийн дүнгийн 11 хувийг буцаан авах боломжтой болох юм. Харин нэг өдөр нэг дэлгүүрээс 500 юаниас дээш худалдаа хийсэн байх ёстой аж.