Хилээр галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ

Дорнод аймгийн Эрээнцав  боомтын орох чиглэлээр  өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.
 
Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тус газраас иргэд, үйлчлүүлэгчдийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрээнцав (103.20.152.50)
    Залруулга Дорнод аймаг дахь Гаалийн газрын харьяа Эрээнцав боомтоор энэ сарын 02-ны өдөр “гар буу - 1ш, 43 сумны” хамт нэвтрүүлэхийг завдсан гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудаар мэдээллэсэн бөгөөд энэ нь гар буу бус “хийн буу” бөгөөд “Галт зэвсгийн тухай хууль”-д зааснаар гар буу гэдэгт “100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсгийг хэлнэ гэж заажээ. Галт зэвсгийн төрөлд энэ хийн буу нь хамаарахгүй байна. Түүнчлэн Боомтын үндэсний зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №08 тоот тогтоолын дагуу улсын хилээр орох урсгалд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар, Гаалийн байгууллага гэсэн дарааллын дагуу хяналт тавихаар журамласан. Энэ журмын дагуу гаалийн байгууллага хяналт тавихаас өмнө иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Эрээнцав дахь тасгийн шалгагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хийн гар бууг илрүүлэн гаалийн салбарын ГУБ-д нотломжоор шилжүүлсэн болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99097026 дугаараас лавлана уу. Э
    2015 оны 05 сарын 06 | Хариулах