

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт гахайн мялзан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд хонины цэцэг өвчин гарчээ. Түүнчлэн Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд боом, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөлийн 10 гаруй суманд галзуу өвчний 11 тохиолдол бүртгэгдээд байна. Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж эхэлжээ. Мэргэжлийн хяналтын орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын байцаагч нар хорио цээр, хязгаарлалтын бүсэд өвчинтэй тэмцэх заавар, Засаг даргын захирамжийн хэрэгжилт, хүн, малын шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэл, устгасан малын сэг зэмийг ариутгах зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрвөн удаа гарчээ.