ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай, Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн тухай, Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай, Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Хохирлын сангийн тухай хуулийн төслийн тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай, Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай гэсэн 2 асуудлыг танилцуулах аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.