ОХУ БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ САЛБАРТ ХЯТАДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Восточный” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх салбарт Хятад улстай  хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Оросын ерөнхийлөгч  Владимир Путин “ Орос - Хятадын засгийн газар хоорондын  ОХУ -аас  БНХАУ  руу “восточный” чиглэлээр  байгалийн хий нийлүүлэх салбарт хамтран  ажиллах тухай  хэлэлцээрийг батлах  тухай “ гэрээнд  гарын үсэг зуржээ.  Өнгөрсөн оны 5 дугаар сард  Оросын ерөнхийлөгч Владимир Путины  БНХАУ-д  хийсэн төрийн  айлчлалын үеэр хоёр тал  30 жилийн хугацаатай жил бүр  38 млрд шоо метр хий нийлүүлэх 400 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хоёр улсаас тус дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ 70 гаруй тэрбум доллар байх юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.