
Хорватын Загреб хотноо болсон "Загреб Гран при-2015" тэмцээнд оролцсон монголын жүдочдоос нэг мөнгө, хүрэл медаль, гурван жүдоч долдугаар байр эзэлж багаараа 14 дүгээр байрт шалгарчээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 73 кг-д мөнгөн медаль хүртсэн байна. Харин ОУХМ Г.Хэрлэн 60 кг-д хүрэл медалийн эзэн болсон байна. “Рио-2016” олимпийн наадмын татамид хүчээ сорих эрх олгох тус тэмцээнд манай улсын 11 жүдоч хүчээ сорьсон юм. “Загреб Гран при-2015” тэмцээнд дэлхийн 55 орны 256 эрэгтэй , 178 эмэгтэй жүдочид ур чадвар, хүчээ сорин өрсөлдсөн байна.