Ялалтын 70 жилийн ойд 465 сая төгрөг төсөвлөжээ

Фашист Германыг ялсны аугаа их ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.Энэхүү ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсдод хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэлийг хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцааг хөгжүүлэхэд түлхэц болохуйц цогц арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон байна.Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Болдбаатарыг томилсон бөгөөд 456 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахыг үүрэг болгосон байна.Эх орны дайны 70 жилийн ойн хүрээнд дайнд оролцсон ахмад дайчдаа сурталчилах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх , Монголын ахмад дайчдад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль гардуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Мөн Монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулах аж. Дайнд оролцогсдын хорооны дарга Ч.Самбуу “Манай хорооноос дайнд оролцсон ахмад дайчдынхаа тоог гаргахаар ажиллаж байна. 1939, 1945 оны хоёр дайнд оролцсон 17 хүн, 1945 оны дайнд оролцсон 3,333 хүн байдгаас өнөөдрийн байдлаар 350 хүн амьд сэрүүн байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохиож, Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.