Өнөөдөр болох үйл явдал

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

09:00 цагт Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын "Онлайн эрх чөлөө" V бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулна.

11:00 цагт АСЕМ-ийн орнуудын уулзалтын хүрээнд Хот чимэглэлийн уран баримлыг нийслэлийн гудамж талбайд урлан байршуулах, тохижилт, цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ямар ажлууд хийх талаар мэдээлэл өгөх хурал Хангарди ордоны 6 давхарын хурлын зааланд  болно. Утас: 96586689

12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө. Хуралд тус хоршооны хохирогчид оролцоно.

12:00 цагт Монголын улс төрийн шинэ хүчин Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН нам/ Шүрэн төв /Элчингүүдийн гудамж, Солонгосын элчингийн баруун хойно, Чехийн элчингийн хойно/-д анхны мэдээллээ хийнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.