Энэ сард 5, 0- оор төгссөн машинууд татвар төлнө

“Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор, "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 9 дүгээр зүйл 9.3-д төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/128 тоот захирамжаар батлагдсан 3.3 нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн зургаадугаар сарын 10-ны дотор төлөхөөр зохицуулагдсан. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 5 болон 0 тоогоор төгссөн автомашин эзэмшигч иргэд, ААНБ, хуулийн этгээдүүд Улаанбаатар хотод бүртгэлтэй өөрийн нэр дээр байдаг хөдөө орон нутагт байгаа бүх төрлийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг харьяалах татварын албаны дансанд төлөх юм байна.

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ


Авто тээвэрийн болон өөрөө явагч
                      хэрэгсэлийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай


30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

 

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2  хийн
Ялгарал(г/км)

СО2  (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.