ГССҮТ-д түймэрт өртсөн гурван хүнийг хэвтүүлээ

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт болон Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтраагаад байна. Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, ихээхэн хохирол учруулсан түймэрийг цурманд оруулж унтраажээ. Мөн тус аймгийн Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг цурамд оруулан унтраасан байна.Түймрийн улмаас Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр, мөн тооны мал шатжээ. Мөн гэр бүлийн гурван хүн түлэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламжийг авсан ч иргэдийг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт шилжүүлээд байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.81.171.135)
    гэмтлийн эмч болд суусан нөхөрөө үхэлд хүргэдэг хятад баянаа гэдэг авгайтай сууж дээ энэ хүн хэзээ үхэх болдоо
    2015 оны 05 сарын 04 | Хариулах