

Өглөө цейлоны юм уу энэтхэг өтгөн цай буцалгаад аяганд нэг халбага чихэр хийж, цайгаа аяганы тэг дундуур хийж хутгана. Дараа нь чигчий хурууны талтай тэнцэх зөгийн балыг авч түүнийгээ талхны хатаамалтай түргэн зажилж, халуун цайгаар даруулан өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Дараа нь өөдөө харан ходоодон дээрээ жин тавьж 30-60 минут хэвтэнэ. Үүний дараа хэсэг хугацааны дараа юм идэж болно. Хүчтэй өвдвөл энэ эмчилгээг өдөрт гурван удаа хийж болох ба дараа нь цөөрүүлж болно.
Эмчилгээг 2-3 долоо хоног үргэлжлүүлнэ. Уг эмчилгээг эхэлснээр ходоодны өвчин намдах ба дахин өвдөхгүй.. Ходоод, гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш, үндэс, навчсыг махны машинаар жижиглэж шүүсийг нь шахаж авна. Yүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийнэ. Ингээд хоол идэхээс 15-20 минутын өмнө хоолны халбагаар нэг ууна.
Ходоодны хүчил ихдэхэд яах вэ?
-Мах залгих эсвэл хүйтэн ус уухад сайн.
-Буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана.
-Буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсч хүчил ихдэх нь багасна.
-Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.
-Ходоод халуу оргин хар шүлс асгарахад мах шарж идэх сайн. Гэхдээ түлж болохгүй, шүүрхий шүүстэй болгоорой.
Ходоодыг хэрхэн зөв угаах вэ?
Юуны өмнө биеэ цэвэрлэж сурах хэрэгтэй. Ходоодны салбанд олон төрлийн нян наалдаж биед очих ёстой шим тэжээлийг хоол унднаас сорж байдаг. Мөн гаднаас хоол ундтай хамт их хэмжээний нян орж ирдэг. Хамар буюу амьсгалын дээд замд ч ялгаагүй, амьсгалж буй агаараар дамжин үй түмэн нян орж ирдэг. Крантны усыг сайтар гоожуулж байгаад гурван литр ус хийгээд буцалгаад хонуулах хэрэгтэй. Өглөө сэрээд гурван литр ус ууна. Дараа нь ходоодны доод талд дарж баруун гарынхаа хоёр хурууг амандаа хийж хүүхэн хэлээ оролдож уусан бүх усаа огиулж гаргана. Энэ дасгалыг 7 хоногт нэг удаа тогтмол хийх бөгөөд аажимдаа дадлагажиж хуруу хэрэглэхгүй бөөлжиж сурна. Давс ходоодны хүчил ихтэй хүн (өглөөд ам гашуу оргидог) усандаа жаахан сод хийнэ. Харин гастритай хүн энэ аргыг хэрэглэж болохгүй. Үүнээс гадна өдөр бүр таван литр буцалсан ус тогтмол ууж байх ёстой. Энэ нь амьд усаар байнга элгээ дэвтээж, өтгөн, шингэн, хөлс гэдэг гурван хир ялгаралтыг сайжруулж бие махбодийг цэвэрлэж байна гэсэн үг юм.
Таны ходоод өвдөөд жин нэмээд байна уу
Өнөө үед элдэв янзын хүнсний бүтээгдэхүүнүүд гарч ирсэнтэй холбоотойгоор хүмүүсийн ходоод өвчилж хоолоо шингээж дийлэхээ болиод байна. Хүний ходоодний үйл ажиллагаа саатаснаас болж аймшигтай олон муу үр дагаварууд гардаг байна . Үүний нэг бол жин нэмэх юм. Одоо миний өгөх зөвлөгөөг та тасалдуулалгүй хийж чадвал та үр дүнг нь удаан хүлээлгүй үзэх боломжтой юм шүү.
1.Та өглөө бүр нэг стакан халуун бүлээн усан дээр нимбэгний тал шүүсийг шахаж хийгээд хийж уух юм
2.Хоёр халбага зөгийн бал хийж сайтар хутгасний эцэст ууна ….. Эдгээр нь таны ходоодний үйл ажиллагааг дэмжиж өгөх бөгөөд жин хасах сайн арга юм.