Цорж Санжжавын занданшуулсан шарилыг хулгайлсан Д.Энхтөрийн хэрэг шүүхэд шилжлээ

Д.Энхтөр нь  өнгөрөгч оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж Санжжавын булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад нэгдүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдаж байсан билээ. Уг хэрэгт Д.Энхтөр гэгчийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт /булш сүйтгэх/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан юм. Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэргийг шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Алтай (103.229.120.146)
    Яллах хэрэггүй ээ. Өөрөө өөрийгөө ялласан хүн байна. Тэгээд ч бурхан өршөөхгүй. Харин төр өршөөх хэрэгтэй
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.121.180)
    Uvug deedsiin bulsh bunhan uhaj suitgeed yasan muu uiliin urtei yum be.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах