“Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, ЗГ-аа тараах хэрэгтэй”

Тавантолгойн асуудлаар УИХ дахь намын бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ долоо хоногт Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх байсан боловч УИХ-ын даргын захирамжаар хойшлууллаа.  Ер нь Тавантолгойн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Стандарт бус шийдэл болж байна л даа.  Засгийн газрын өргөн барьсан хуулийг УИХ хэлэлцээд дэмжих бол дэмжээд л явдаг. Хэрвээ дэмжихгүй бол буцаадаг шүү дээ. АН-ын гүйцэтгэл зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа.  Засгийн газрынхаа хийсэн гэрээ хэлэлцээрийг дэмжихгүй гэлээ.  Мөн намын дарга нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Эндээс юу харагдаж байна гэхээр Засгийн газар цаашид ажиллах шаардлага байна уу гэж харж байна.  Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээр бүгд уналаа.  Үүнээс Засгийн газрын чадамжийн асуудал гарч ирж байна.  Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс орныг удирдах чадамжаа алдсан байна.  Мөн эд нарт ажил хийх боломж орон зай дууссан харагдаж байна.

Тэгэхээр Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө өгөөд, Засгийн газраа тараах хэрэгтэй.  Хамтарсан Засгийн газар байгуулах, хамтарсан шийдэл хийх олон асуудал нь нурж байна шүү дээ.  Засгийн газрын оруулж ирсэн арга хэмжээнүүд бүгд уналаа. Тэгэхээр хамгийн гол нь цаг алдаж болохгүй.

Нийтээрээ бид асар их өрийн хавханд орсон байгаа.  Өрийн дарамтад орсон.  Татвараар улсын төсөв бүрдүүлж чадахгүй байна.  Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, валютын нөөцийн хэмжээ хангалтгүй байна.  Эдгээрийг бүхэлд нь авч үзвэл эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөлд Монгол Улс орсон. Үүнийг зохицуулах, чиглүүлэх үүрэгтэй Засгийн газар нь чадамжаа алдлаа. Нөгөө талаар Засгийн газар төдийгүй УИХ маань чадамжаа алдаж байна.
 
-Тэгвэл энэ бүхнээс гарах гарцыг та юу гэж харж байгаа юм бэ?
 
-Эхний ээлжинд Засгийн газар огцрох хэрэгтэй.  Хоёрдугаарт, УИХ тарах хэрэгтэй.  Нийгэм, эдийн засгийг ийм нөхцөл байдал хүргэсэн гол гэм буруутан нь УИХ шүү дээ.  Өнгөрсөн гурван жилийн эдийн засаг, нийгмийн үр дүн ямар байсныг бүгд мэдэж байгаа.  Харин өнөөдөр ямар байгааг хүн бүр биеэр мэдэрч байна. Эдийн засаг хоёр жил дараалан тэрбум төгрөгөөр буурлаа. Эдийн засаг буурна гэдэг нь олон ажлын байр, олон аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг.  Өнөөдрийн төлөв байдлаар цаашид эдийн засаг хүчтэй агших нь тодорхой болж байна.  Тиймээс үүнд улс төрийн шийдвэр хэрэгтэй байгаа юм.  Шинэ мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй.  Эцсийн гол найдлага нь Үндсэн хуулийг өөрчлөлт.  Яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд, чадвараа алдаж байгаа төрийг өөрчлөх хэрэгтэй. 
 
-Тэгэхээр Тавантолгой төсөл цааш явах уу, эсвэл ингээд гацна гэж харж байна уу?
 
-Шулуухан хэлэхэд Тавантолгой явахааргүй боллоо. Засгийн газрын хагас жил хийсэн ажил өнөөдөр нурж байна. Ер нь ойрын 10 жилийн хугацаанд уул уурхайн түүхий эдийн үнэ хүчтэй өсөхгүй.  Үүнтэйгээр орлого тэр хэмжээнд нэмэгдэхгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. 
 
-Засгийн газар, УИХ-ыг тараах нь асуудлыг улам хүндрүүлэх юм биш үү?
 
-Тавантолгой тойрсон талцал монголын нийгмийг хэд хэд хуваачихлаа.  Миний харж байгаагаар бид зөвхөн уул уурхай гэлтгүй дэлхийн эдийн засагт явагдаж байгаа зарим зүйлээ олж харж хөдлөх хэрэгтэй байна.  Тухайлбал, бид занарыг ярьж болно шүү дээ.  Ерөөс уул уурхайгаа ухна, ухна гэдэг л бодлого яваад байна.  Үүнээс өөр зүйл юу ч орж ирэхгүй байна.  Энэ нь чадамжаа алдсан гэдгийг харуулж байгаа юм.
 
-Дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх юм бэ?
 
-Би дээр хэлсэн.  Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой. Эрүүл мэндийн салбарыг эмч хүн удирдах хэрэгтэй.  Ард түмэн залхаж байна шүү дээ.  Бид нэмж ард түмнийг хэрэлдүүлэх хуваах ямар шаардлага байгаа юм бэ. 

Эх сурвалж: UNEN.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Cochin (27.123.214.108)
    Гадаадын тоглоом болоод л байх шигээ..... Яахаараа толгой нь хамуурчихдаг улсууд вэ? тийм тэнэг юм уу эсвэл тийм их шуналтай малнуудыг бид сонгоод байна уу?
    2015 оны 05 сарын 16 | Хариулах
  • Home (1.55.123.114)
    Uls ornyg iim bolgohod Eeriinkh ni namynkh ni huvi nemer mash ih dee. Heleed duusahgui dee. Buruugaa huleej baigaa ni neg ololt yum uu. Ovoo sh dee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Home (1.55.123.114)
    Uls ornyg iim bolgohod Eeriinkh ni namynkh ni huvi nemer mash ih dee. Heleed duusahgui dee. Buruugaa huleej baigaa ni neg ololt yum uu. Ovoo sh dee
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Jaagii (103.229.120.185)
    Энхболд, сайханбилэг нарын нойр яаж хурдэг байнаа. Монголчуудаа сэрээчээ. Эд арай дэндэж байнаа. Ард иргэдийн амьдралаар1996- 2000 онд тоголсон. Яасан дуусдаггуй шунал вэ? Дахин сонгогдож монгол улсыг ард тумэнтэй нь элгээр нь хэвтуулэх оорсдоо улам их баяжих замаа засахын тулд сонгуулийн шоу нь эхэлчихсэн гадаад дотоодгуй тансаглаж явна. Ардын нам бол ард иргэд, эх орноо 1 - д тавьдаг узэл бодол зорилготой нам шуу. Ардчилсан нам шиг хувийн ашиг сонирхлоо урьд тавьдаг дуракууд биш. Юу ч мэдэхгуй турууний бооснууд толгойд гарчихаад торийн бух шатанд эргуутэцгээж байна. Тушаал, захирамжны ялгааг мэддэггуй хурган дарга нар ширээ боглож иргэдийн алтан цагийг урж чирэгдуулж байна. Ардын нам бол мэргэшсэн боловсон хучинтэй , эх орноо, ард иргэдээ гэсэн зов сэтгэлтэй, цэвэр монгол цустнууд байдгийг онцлон хэлэх байна. Монгол улсын тусгаар тогтнол, туухэн замналыг мэддэггуй эргуу хумуус намыг тухайлсан хунээр дугнэж болохгуй баймаар.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Цэвэр Монгол Цуст (119.197.224.136)
    ЕР НЬ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ ЭНХСАЙХАН 3ЫН ЗАСАГ БАРИНА ГЭЖ ЮУ БДАГ ЮМ. 6САРЫН ТУРШ МОНГОЛЫГ ХЯТАДАД ДАГААР ОРУУЛАХ БОДЛОГО Л ЯВЛАА. ХЯТАДЫН ТАГНУУЛ ЭНХСАЙХАН CHINA БАЯРЦОГТ НАР МОНГОЛЫН БАЯЛАГЫГ VНЭГVЙДVVЛЖ ДАРАА НЬ ООРСДОО АВДАГ ГАДНЫ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДАД ХУДАЛДАГДСАН УЛС.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (173.79.175.34)
    iimerxuu zaluuchuud olon bgaad uls ornoo uud tataxad oroltsood yavaasai. Amjilt xusie. Zuv bgaarai.
    2015 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (103.229.121.38)
    enhbayaraa darhand oreed byydai gh byydalaa ajillyylaad l hebtej bhgui yu doo ho arhi pibo oo zaraad tolgoi hurehgui gazar ochij zobood yaahiin
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (109.200.27.117)
    гол гэм буруутай нь УИХ гээд өөрөө ийм болгосон гэдгээ хэлээд байгаан бишүү Энхбаяр
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (5.254.65.6)
    Загийн газрын ажилд УИХ оролцохоор л ингэж буцаагдаад байгаа ш дээ. Засгийн газар өөрсдөө шийдээд хийж байгаа ажилууд сайн л явж байна ш дээ. Энхбаяр өөрийх нь оролцоо орж мөнгө олох гэж дайрч байгаа харагдаж байна
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (5.254.65.6)
    Ардын Нам сонгуулийн ПР хийж байх шив дээ. Дуугүй яваад байсан одоо хөдөлж байна уу. Сая 90 жил гээд баахан тэмдэглээд дууссан бололтой
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (5.254.65.6)
    Ардын Нам сонгуулийн ПР хийж байх шив дээ. Дуугүй яваад байсан одоо хөдөлж байна уу. Сая 90 жил гээд баахан тэмдэглээд дууссан бололтой
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    гол гэм буруутай нь УИХ гээд өөрөө ийм болгосон гэдгээ хэлээд байгаан бишүү Энхбаяр
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Mgl (112.72.13.196)
    Ene Hun ooroo bas uu hiij yu hiiltsej bgaa yum bol... Yug shiidej yug oorchlob? Ooro orgodloo bicheed turuuleed ogtsor tegeheer araas chin uhamsraaraa ogtsrogchid dagah bh ...heree hereeniihe hariig gaihsaar btal ...
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • хэхэ (150.129.140.135)
    энхболдын зөв ядарсан үеийг далимдуулж манай хэсэг шуналтнууд хятадуудыг хэдэн мянгаар нь төмөр замтай нь оруулах гэж байна одоо нүүсээ өөрөө гаргах кокс хийхээ бодох хэрэгтэй
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • irgen (103.229.122.45)
    Ta nariig uls tursuur baital eh oron hariinhnii hool bolloo. Malaa
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • bi (103.229.122.45)
    Neg setgeleer uls turj ih gui, huviin ashig sonirhol huuhgui enehen bagahan hugatsaand ajillaad uguuch l gej ene heden setgelgui malnaas guimaar baina. Ene hun bol deed surguuli tugsuugui yu ch gej yarij medeh hun.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Иргэн (150.129.141.157)
    УИХ, Засаг уналаа гээд хэнд хэрэгтэй юм бэ? Тэгсэнээс энд байгаа ЗГ гишүүд, 76 гишүүд улс орныг сайжруулахгүй бол ордноос гаргахгүй гэрийн даалгаварыг хийж дуусгахгүй бол гэрт хариулахгүй байлгая л даа Гарч чадсан одоо хийлгэх хэрэгтэй ердөө л ЗГ гишүүд 76 гишүүд ордонодоо амьдараад улс орны ЭЗ сайжиртал банатан хийж өгөөд хар цай өгөад суулгах хэрэгтэй Тэр дотор нь байгаа бүх чадамжийг нь ашиглах хэрэгтэй
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • bayar (103.229.121.87)
    Zailuul ene neg amitniig hen yah gej songosiin boloo.helj yarij bgaagiinhaa uchriig mediin boluu
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зөнөг (182.160.35.71)
    Хүн төрхийг алдуулсан Шунал-ыг ЧӨДӨРЛӨХ хэрэгтэй. Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой.
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.46.203)
    Yadag har mal ve chi. Ta nariig bugdiig chin dahij gargahgui ee
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
    • Зочин
      kk yag unen, ingeshiij yarij baigaad dahiad garchihna gej l goridotsgooj baigaa baih..
      2015 оны 05 сарын 01
  • Zochin (180.235.185.9)
    Yoy setgetsiin gajigtai umnuud taraaj butraay gehees oor um meddeggui khiij bga negniigee zugeer l demjeed tuslaad ,bolokhguig ni zasaad yavj bolgoggui ,khel am olokh chadvargui ene torg garsan joomnuud bugd zailaacheee.
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • иргэн (182.160.40.139)
    яг үнэн тараах хэрэгтэй Энхболд төрийг самарч байна
    2015 оны 05 сарын 01 | Хариулах