Арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан тавдугаар сарын 9-ний өдөр 14,00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох тул бөхчүүд, үзэгчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 1991 оноос хойш жил бүр уламжлагдан болсоор ирсэн тус барилдааныг энэ жил МҮБХ-той "Арвайн үндэс" компани хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү барилдаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлж байжээ. Улсын аварга С.Мөнхбат сүүлийн хоёр  жил дараалан түрүүлээд байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.