
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын урд орших Туул голд машин живсэн хэрэг гарчээ. “Nissan Patrol” загварын автомашин голын дунд хэсэгт живж байсан бөгөөд иргэн Г /37 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/ нарыг Нийслэлийн Аврах анги болон Аврах гал унтраах ангийн нийт 14 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр очин аварч, машиныг нь татаж гаргажээ.Мөн өчигдөр орсон борооны улмаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны дэргэд ухсан барилгын нүхны хөрс нурж тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар нэгтгэл болон Ус сувгийн удирдах газраас нийт 94 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан усыг соруулан гадагшлуулсан байна.
Сэтгэгдэл (5)