7 хоногт 5 кг тураах арга

Та 7 хоногийн дотор яаралтай турах хэрэгтэй байгаа бол энэхүү дэглэмийг барьж гоолиг сайхан бие гальбартай болох боломжтой юм. Энэхүү дэглэм нь ач тус нь хүн өдөрт авах ёстой амин дэмээ авахын зэрэгцээ 7 хоногт хамгийн доод тал нь 5 кг турдаг байна.

1-р өдөр

Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөл бэлтгэхдээ 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууж болно.

2-р өдөр

Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.

3-р өдөр

Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж шөл иднэ.

4-р өдөр

Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ ид. Үүн дээрээ 3 ширхэг банана нэмж иднэ.

5-р өдөр

Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсөө ядаж 1 аягыг идэх хэрэгтэй.

6-р өдөр

Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Ир дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их идэж болно.

7-р өдөр

Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.

Анхаарах зүйлс

Та хүссэн үедээ энэ дэглэмийг барьж болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод тал нь хагас сар өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл сайн. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглоно. Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ.

Холивудад энэ дэглэм жинхэнэ хит болж олон одод байнга хэрэглэж байна. Бидний мэдэх оддоос  Шарон Стоун, Лиз Херли нар энэхүү дэглэмийг барьдаг байна. Та энэхүү дэглэмийг барьж гоолиг сайхан биеээрээ бусдын харцыг өөр дээрээ унагаж яагаад болохгүй гэж. Танд амжилт хүсье. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.