Нөөцийн мах 23.5 хувийн борлуулалттай байна

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад нөөцийн мах худалдаанд гарсан бөгөөд 26-ний өдрийн байдлаар 3,294 тонн  буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна. Энэ жилийн хувьд, хүн амын махны хэрэгцээнд зориулж Улаанбаатар хотод “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет” ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм. Харин үнэ ханшны  хувьд, үхрийн  цул  мах 8500, ястай нь  5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр борлуулагдаж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.179.15.235)
    Энэ мах зардаг цэгээ гэр хороолол дотор нэмж байгуулбал сайн байна
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • нийслэлийн иргэн (202.179.15.235)
    хорооллын эцсээр нөөцийн мах зардаг цэг байхгүйтэй адил нөөцийн мах ховор байна,
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • нийслэлийн иргэн (202.179.15.235)
    хорооллын эцсээр нөөцийн мах зардаг цэг байхгүйтэй адил нөөцийн мах ховор байна,
    2015 оны 05 сарын 01 | Хариулах