Инновацийн хөгжлийн талаар ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно

“Боловсролын судалгаа-инновацийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлнэ. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр хоног үргэлжилнэ. Хурлаар боловсролын судалгаа-инновацийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ судлаачдын илтгэлүүдийг эмхэтгэх юм байна.“Боловсролын судалгаа – инновацийн хөгжил үндсэн хуралдаан “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд, “Боловсролын судалгаа - чанарын шинэчлэл” салбар хуралдаан МУБИС-ийн нэгдүгээр байрны 312 тоот танхимд болно. Энэхүү хуралд найман орны 24 гадаад эрдэмтдийн төлөөлөл оролцож байгаа аж

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.