Балмад Х.Болдбаатарын балагтай явдал үргэлжилсээр...

 Э.Чимэд

АН-ын гишүүдийнхээ саналаар намын даргаасаа аль хэдий нь бууж, ИТХ-ын  олонхи гишүүдийн саналаар  огцорсон ч сандал ширээтэйгээ зууралдаж  салж өгдөггүй  "ХАЧИГ" мэт болсон хачирхалтай   нэгэн бол Налайх дүүргийн   Засаг дарга Х.Болдбаатар гэнэ.

2012 оны дүүргийн ИТХ-ын сонгуульд АН 48 хувийн санал авч, намын  дарга Х.Болдбаатар Налайх дүүргийн Засаг дарга болсон билээ.Удалгүй  засаг дарга Х.Болдбаатар нь 2012 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагт болсон   дүүргийн АН-ын хорооны ээлжит хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар намын хорооны даргаас чөлөөлөгдсөн ч   даргаар сонгогдсон Д.Мөнх-Эрдэнэд тамгаа өгөлгүй зугтсан  байна.

Түүгээр ч барахгүй АН-ын Хяналтын ерөнхий хорооноос Х.Болдбаатарыг намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас намынхаа үндсэн дүрмийн дагуу намын сонгуульт албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг 2012 оны 05-р сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор гаргажээ. Дүүргийн АН-ын хорооны дарга Х.Болдбаатарын хууль бус, увайгүй  үйлдлүүдийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлд удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч  өнөөдрийг хүртэл хаацайлан хамгаалж өөгшүүлсээр.

2012 онд дүүргийн АН-ын гишүүд намын дарга Х.Болдбаатарыг ажлаа муу хийж ард иргэдийн дунд намын нэр хүндийг унагасан гэж сонгуульт албан тушаалаас нь  түдгэлзүүлсэн  шийдвэр гаргаж   Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд хүргүүлж байжээ. Мөн 2014 онд дүүргийн ИТХ дахь  МАН-ын бүлэг засаг дарга Х.Болдбаатарыг дүүргийн ажлыг цалгардуулж, газрыг өөрийн  тойрон хүрээлэгчид, найз нөхдөдөө   өгч  17 тэрбум төгрөгийн асуудалд хутгалдсан, мөн  төсвийн мөнгийг үрэн таран хийж  шамшигдуулсан  зэрэг олон  үндэслэлээр огцруулах асуудлыг өргөн барьж  төлөөлөгчдийн 56 хувийн саналаар дэмжигдэн  шийдвэрийг Нийслэлийн засаг дарга  Э.Бат-Үүлд хүргүүлсэн ч усанд хаясан чулуу мэт алга болж  өдөр хоног өнгөрсөөр...

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (27.123.214.108)
    Ene hulgaich chin bat uulin baas Balag hoerig nalaihad tseverleh uuregtei bdag hun gesen shu
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • Har guze (27.123.214.108)
    har guze ene hulgaich chin arhichin gar bsan shu iim medleg chadvar bagtai hun yaj iim tom duurgig avch yavah ym be harah tsariani ih muuhai har inergtei hun bna uur oligtoi dunguur hun bat uuld oldoogui ym bhds,
    2015 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочин (112.72.13.79)
    харваас хулгайч төрх байна
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • ebe (202.179.10.150)
    Ardchilsan namaas hamag buzar bulai muu muuhai ym garah ym daa yag Hyataduudaas hamgiin muuhai ymnuud gardag shig
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • halh (49.0.161.124)
    shaadag gar shuu dee naadah chine
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.170.71.77)
    энэ нөхөр байнга л хэл ам татлуулж төрийн албыг хувийн компани шиг болгосон юм байна ямар эрх дархтай хүн бэ бодвол нөгөө Ардчилагчид нь хамгаалж даврааж байгаа юм байна 16- онд буухаар нь дээлий нь нөмрүүлээд оймсийг нь гозолзуулсан нь дээрээ олон хүн ингэнэ дээ
    2015 оны 05 сарын 01 | Хариулах