Монголд аялах хүсэлтэй жуулчдын тоо нэмэгдсээр байна

Business Insider сэтгүүлд дэлхийн улс гүрнүүдийн өнөө цагийн нэрийн хуудас болсон гол бэлгэ тэмдгүүдийг нэрлэжээ. Үүнд тухайн орны соёл, үйлдвэрлэлийн онцлог, баялаг, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээр илэрхийлсэн байна. Жишээлбэл, Турк хивс, хивсэн бүтээгдэхүүн, Япон улс электрон бараа, Герман шар айрагны брэндээр дэлхийд танигдсан байна. Харин манай улсын “аялал жуулчлал”-ын салбар гадны иргэдийн сонирхлыг илүүтэй татаж байгаа аж. Энэхүү судалгааг Business Insider сэтгүүл цахим вэб сайтаараа дамжуулан олон нийтээс авсан судалгаан үндэслэн нийтэлжээ. Тус судалгаанд бичсэнээр “Азийн орнууд дунд Хятад улс үйлдвэрлэлээр тэргүүлэх болсон. Мөн тэдний хойд хөрш Монгол Улс аялал жуулчлалын идэвхтэй бүсд багтаж жуулчлалын зах зээлд зар сурталчилгаа, баннер байршуулах нь ихэссэн байна. Үүнийг дагаад Монголыг сонирхох жуулчдын тоо нэмэгдсэн” гэжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.