
Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуурын авто зам дээр 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Налайх дүүргийн Аврах гал унтраах 28 дугаар анги очиход ГАЗ-66 маркийн автомашин "Toyota Estim"a маркийн автомашинууд мөргөлдсөний улмаас 39 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Машинд хавчуулагдсан иргэн аврах ажиллагааны үед нас барсан байна. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн алба шалгаж байгаа юм байна.